Эх, үрсийн дэлгүүр

Цэс Брэндүүд

БАРАА БУЦААЛТ

1. Худалдан авагч захиалга хийж хүргэлт хийгдсэний дараа захиалсан бараагаа 24 цагийн дотор буцаах боломжтой.

2. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа 24 цаг бөгөөд барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, бохирдоогүй, аливаа нэгэн эвдрэл гэмтэлгүй тохиолдолд худалдан авагч тал хүргэлтийн зардлыг төлснөөр худалдан авсан бараагаа буцааж болно.
3. Тухайн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчээс шалтгаалаагүй үйлдвэрийн болон хүргэлтийн буруугаас гаргасан аливаа нэгэн эвдрэл гэмтлийн улмаас буцаах тохиолдолд хүргэлтийн болон бусад гарах зардлыг МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР бүрэн хариуцна.
4. Худалдан авагч МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-ээс худалдан авсан барааны гэмтэлтэй /үйлдвэрийн, тээвэрлэлтийн,хадгалалтын/ эсэхийг сайн нягталсны  дараа хүлээн авсан тухай гарын үсэг зурснаар худалдан авалт хийгдсэн гэж үзнэ.
5. Буцаах тохиолдолд МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-ийн мэдээллийн ажилтанд буцаах болсон шалтгаанаа мэдэгдэж энэхүү хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөр худалдан авагчаас барааг очиж авна.
6. Худалдан авагчийн сэтгэл ханамж эсвэл буруу сонголт хийж барааг буцаах тохиолдолд буцаасан барааны хүргэлтийн зардлыг худалдан авагч төлөөгүй бол бараа хүргэлтийн төлбөрийг барааны үнийн дүнгээс хасч шилжүүлнэ.
7. Худалдан авагч барааны төлбөрийг цахим КАРТААР төлсөн тохиолдолд банк нь гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс шимтгэл тооцож авдаг бөгөөд энэхүү шимтгэлийн дүнг МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР
 хариуцаж барааны нийт үнийг худалдан авагчийн дансанд ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ.
8. Багц болон хослол барааг дангаар нь салгаж буцаахгүй.

БУЦААГДАХГҮЙ БАРААНЫ ТӨРӨЛ, ЖАГСААЛТ:

 №

Бүтээгдэхүүний төрөл

Бүтээгдэхүүн

1.

 

Арчилгаа

 

Задгай савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн, даавуун живх, усанд оруулах ванн, хөтөвч, ванны алчуур

2.

 

Хоол тэжээл, хэрэгсэл

 

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, Амин дэмийн бүтээгдэхүүнүүд, хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, жимсний шүүс,нухаш, будааны зутан, эхийн сүү орлуулагч, задгай савлагаатай аяга, халбага,угж, хөхөлт/соосог/, шүдний сойз

3.

 

Тоглоом

 

Задгай савлагаатай нялх хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом

4.

 

Ном

 

Ном, сонин, сэтгүүл, онлайн ном, эрхийн бичиг

5.

Хүүхдийн ор хэрэгсэл

Задгай савлагаатай өлгий даавуу, цагаан хэрэглэл, амны алчуур

6.

Хувцас

Оймс, дотуур хувцас усны хувцас хэрэгсэл, нусны алчуур, хөхний даруулга,унтлагын хувцас,

7.

 

Бусад

 

Бэлгийн карт

 

Нийтэлсэн: 2016/03/29 02:51:45
Online