Эх, үрсийн дэлгүүр

Цэс Брэндүүд

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР /baby.minu.mn / нь “Монгол Айдия Групп” ХХК-ын албан ёсны вэб сайт (цаашид “МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР” гэх) бөгөөд энэхүү нөхцлөөр уг дэлгүүрээс худалдаа хийх үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүрэг, харилцааг тодорхойлоход оршино.

1.2 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР нь нийлүүлэгчдийн онлайн салбар бөгөөд Ээжүүд болон 0-10 настай хүүхдэд зориулсан брэнд бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зуучилж борлуулах, хүргэх үйлчилгээг үзүүлнэ.

1.3 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР нь 24 цагийн турш интернэт орчинд сонирхсон бараагаа худалдан авах, Даваа-Бямба гаригт 09:00-18:00 цагийн хооронд хүргүүлэх боломжийг хэрэглэгчдэдээ олгоно.

1.4 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-т байршиж байгаа агуулга нь “Монгол Айдия Групп” ХХК-ын өмч бөгөөд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр энэхүү вэб сайтын /лого, нэр, контент/-ыг хуулах, олшруулах, дуурайх болон бусад зүйлд ашиглахыг хориглоно.

1.5 Уг нөхцөлийн хэрэгжилтэд хэрэглэгчид болон, “Монгол Айдия Групп” ХХК хоёр талаас хяналт тавина.

 

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭ

2.1 МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР харилцагчдын албан ёсны эрхтэй брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгоно.

2.2 Хэрэглэгчдийг бараа сонголтын дэлгэрэнгүй мэдээллээр хангах, худалдан авалт хийх таатай нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан худалдан авалтад холбоотой мэдээллээр ханган ажиллана.

2.3 Төлбөр тооцоог Картаар, Мобайл банкаар болон Бэлнээр гэсэн сонголттой нөхцлийг санал болгоно.

2.4 Хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч Төлбөртэй болон Төлбөргүй хүргэлт хийгдэнэ.

 

ГУРАВ. БАРАА ХУДАЛДАН АВАЛТ

3.1 Хэрэглэгч МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР /baby.minu.mn/ вэб сайтад өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв бөглөн бүртгүүлснээр гишүүн хэрэглэгч болно.

3.2 Хэрэглэгч МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР-т байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцан худалдааны нөхцлийг хүлээн зөвшөөрч захиалга хийснээр худалдан авах үйл ажиллагаа эхэлнэ.

3.3 Дэлгүүр захиалгыг хүлээн авч Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.

3.4 Худалдан авсан барааныхаа төлбөр хийхдээ мэдээллийг буруу оруулснаас үүдэн гарах эрсдэлийг худалдан авагч бүрэн хариуцна.

3.5 Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч хүргэлт Төлбөртэй болон Төлбөргүй гэсэн 2 төрөл байна.

 

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО

4.1 Төлбөрийн хэлбэр нь Картаар, Мобайл банкаар болон Бэлнээр гэсэн сонголттой байна.

4.2 Бэлнээр төлөх нь худалдан авагч сонгосон бараагаа хүргүүлэн авахдаа төлбөр тооцоог бэлнээр төлөх боломжтой.

4.3 Картаар төлөх нь МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР банкаар буюу онлайн эрхтэй картаар төлбөрөө бэлэн бусаар хийх боломжтой.

4.4 Мобайл банкаар төлөх нь дурын гар утасны сүлжээний Мобайл банк үйлчилгээг ашиглан "Монгол Айдия Групп"-ийн хүлээн авагч дансанд шилжүүлэг хийх боломжтой.

4.5 Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнд хамаарах зураасан код /bar code/ бүхий татварын баримтыг "Монгол Айдия Групп" ХХК буюу онлайн дэлгүүр бэлтгэж хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар илгээнэ.

4.6 Захиалсан бүтээгдэхүүний үнийн дүн болон хүргэлтийн үнийн дүнд хамаарах зураасан код бүхий НӨАТ-н баримтыг “Монгол Айдия Групп” ХХК-ын хэрэглэгчийн цахим хаягаар илгээнэ.

 

ТАВ. ХҮРГЭЛТ

5.1 “Монгол Айдия Групп” ХХК-н нь “KGB ТэгБэ” мэргэжлийн хүргэлтийн компанитай хамтран хэрэглэгчийн худалдан авсан барааг шуурхай, зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслээр найдвартай тээвэрлэлт бүхий хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.

5.2 Хэрэглэгч захиалга хийхдээ хамгийн багадаа 10,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн тохиолдолд хүргэлт хийлгэх боломжтой болно.

5.4 Бараа хүргэлтийн бүс Улаанбаатар хотоор хязгаарлагдана.

5.5 Хүргэлтийн үнэ тухайн захиалгын үнийн дүн болон ямар төрлийн хөтөлбөрт хамаарагдаж байгаа гэдгээс хамаарч өөр байна.

 

Бүс

Хүргэлтийн үнэ (төг)

Худалдан авалтын дүнгээс хамаарсан нөхцөл

Хүргэлтийн хугацаа

Хүүхдийн живх, Сүү

I бүс

Үнэгүй

30'000 төг-өөс дээш

2 цаг

1000

30'000 төг-өөс доош

II  бүс

2000

Үнийн дүн хамаарахгүй

24 цаг

III бүс

2000

Brandweek

I бүс

Үнэгүй

30'000 төг-өөс дээш

24 цаг

2500

30'000 төг-өөс доош

II  бүс

Үнэгүй

30'000 төг-өөс дээш

2500

30'000 төг-өөс доош

III бүс

2500

Үнийн дүн хамаарахгүй

2500

Ердийн бүтээгдэхүүн

I бүс

Үнэгүй

50'000 төг-өөс дээш

24 цаг

2500

50'000 төг-өөс доош

II  бүс

Үнэгүй

50'000 төг-өөс дээш

2500

50'000 төг-өөс доош

III бүс

2500

Үнийн дүн хамаарахгүй

2500

 
 

ЗУРГАА. БАРАА БУЦААЛТ

6.1 Хэрэглэгч худалдан авалт хийж хүргэлт хийгдсэний дараа захиалсан бараагаа 24 цагийн дотор буцаах боломжтой.

6.2 Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа 24 цаг бөгөөд барааны сав баглаа боодол, шошго бүрэн бүтэн, бохирдоогүй, аливаа нэгэн эвдрэл гэмтэлгүй тохиолдолд худалдан авагч тал хүргэлтийн зардлыг төлснөөр худалдан авсан бараагаа буцааж болно.

6.3 Тухайн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчээс шалтгаалаагүй үйлдвэрийн болон хүргэлтийн буруугаас гаргасан аливаа нэгэн эвдрэл гэмтлийн улмаас буцаах тохиолдолд хүргэлтийн болон бусад гарах зардлыг МИНУ-ЭХ ҮРСИЙН ДЭЛГҮҮР бүрэн хариуцна.

6.4 Худалдан авагч нийлүүлэгчээс худалдан авсан барааны гэмтэлтэй /үйлдвэрийн, тээвэрлэлтийн,хадгалалтын/ эсэхийг сайн нягталсны  дараа хүлээн авсан тухай гарын үсэг зурснаар худалдан авалт хийгдсэн гэж үзнэ.

6.5 Буцаах тохиолдолд цахим дэлгүүрийн хэрэглэгчийн мэдээллийн ажилтанд буцаах болсон шалтгаанаа мэдэгдэж энэхүү хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөр худалдан авагчаас барааг очиж авна.

6.6 Буцаасан барааны хүргэлтийн зардлыг худалдан авагч төлөөгүй тохиолдолд бараа хүргэлтийн төлбөрийг барааны үнийн дүнгээс хасч төлнө/шилжүүлнэ.

6.7 Худалдан авагч барааны төлбөрийг цахим КАРТААР төлсөн тохиолдолд худалдан авсан барааг буцаах болон цуцлах бол худалдан авсан барааны үнийг худалдан авагчийн дансанд /бэлэн бусаар/ ажлын 5 хоногт багтаан шилжүүлнэ.

6.8 Багц болон хослол барааг дангаар нь салгаж буцаахгүй.

6.9 Буцаалт хийх боломжгүй барааны жагсаалтад орсон бараа бүтээгдэхүүн худалдан авч хүргэлт хийлгүүлсэн тохиолдолд бараа буцаах боломжгүйд тооцно.

6.10 Буцаалт хийх боломжгүй барааны жагсаалт.

1. Арчилгаа

Задгай савлагаатай гоо сайхны бүтээгдэхүүн, даавуун живх, усанд оруулах ванн, хөтөвч, ванны алчуур

2. Хоол тэжээл, хэрэгсэл

Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд, Амин дэмийн бүтээгдэхүүнүүд, хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүнүүд, жимсний шүүс,нухаш, будааны зутан, эхийн сүү орлуулагч, задгай савлагаатай аяга, халбага,угж, хөхөлт/соосог/, шүдний сойз

3. Тоглоом

Задгай савлагаатай нялх хүүхдийн хаздаг тоглоом, усны тоглоом

4. Ном

Ном, сонин, сэтгүүл, онлайн ном, эрхийн бичиг

5. Хүүхдийн ор, хэрэгсэл

Задгай савлагаатай өлгий даавуу, цагаан хэрэглэл, амны алчуур

6. Хувцас

Оймс, дотуур хувцас усны хувцас хэрэгсэл, нусны алчуур, хөхний даруулга,унтлагын хувцас

7. Бусад

Бэлгийн карт

 

ДОЛОО. НУУЦЛАЛ

7.1 www.minu.mn сайтад бүртгүүлсэн бүх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл болон худалдан авалтын түүхийн нууцлалыг “Монгол Айдия Групп” ХХК бүрэн хариуцна.

Нийтэлсэн: 2016/06/28 08:12:25
Online